Баян-Өлгий, Архангайн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 1-4 см зузаан цасан бүрхүүлтэй байна

2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 10 дугаар сарын 12-ны 08 цаг хүртэлх

7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Өнгөрсөн 7 хоногт баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын хойд хэсэг болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 0,0-15,4 мм бороо, нойтон цас орсон байна. Үүнээс нийлбэр тунадасны хэмжээгээр хамгийн их нь Сэлэнгийн Сүхбаатар 15,4 мм,  Зүүнбүрэн, Түшиг 13,0 мм, Хүдэр 10,0 мм, Булганы Сэлэнгэ 10,0 мм, Завханы Тосонцэнгэлд 9,5 мм  орсон байна.

Цасны зузаан: Өнөө өглөөний 08 цагийн цаг уурын өртөө, харуулын талбайн хэмжилтээр Баян-Өлгий, Архангайн баруун, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн зарим газраар 1-4 см зузаан цасан бүрхүүл тогтсоноос хамгийн зузаан нь Төв аймгийн Эрдэнэсант 4 см, бусад нутгаар 1-2 см зузаан цастай байна.

Агаарын хамгийн их температур:  Хугацааны эхээр дулаахан, хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -3...-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус,  бусад нутгаар -3...+3 градус байв.

Агаарын хамгийн бага температур:  Хугацааны сүүлчээр өмнөх өдрөөсөө ихэнх нутгаар 5-15 градусаар хүйтэрч, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -14...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3...-8 градус,  бусад нутгаар -8...-14 градус хоносон байна.

Cалхи: Ихэнх хугацаанд 6-11 м/с, 9-нд Алтайн уулархаг нутгаар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед түр зуур секундэд 14-20 метр хүрч ширүүссэн 

Улаанбаатар хот орчмоор: 8, 10-нд 0,0 мм ялимгүй цас орлоо. Бусад хугацаанд хур тунадас ороогүй. Салхи ихэнх хугацаанд  секундэд 6-11 метр, 9-10-нд секундэд 14-16 метр хүрч ширүүссэн байна. Хугацааны эхээр дулаахан шөнөдөө -2...-4 градус, өдөртөө +8...+14 градус, хугацааны сүүлээр хүйтэрч Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -12...-14 градус, бусад хэсгээр -6...-10 градус, өдөртөө -2...+2 градус байв.

<< Буцах

Онцлох мэдээ

Улаанбаатар - 2020/10/31

14 цаг

-1 30
O
CF
Үзэгдэлгүй
4 м/с

ӨНӨӨДӨР - 2020/10/31

0 32
O
CF
Үүлшинэ

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store